• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53119.79

( -7.36 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53119.79 -7.36
MSE A Индекс 20344.22 24.62
MSE B Индекс 14108.83 55.93

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-22 17:34:56

Энэ өдөр нийт 83,380,205,178 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ШУНХЛАЙ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-12-22 11:47:29

Шунхлай" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 800,000 ширхэг, SHHK (3051 ба 3053) кодтой “Шунхлай бонд”-ийн үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ

2018-11-06 10:31:26

Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа давхар бүртгүүлсэн "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD| MSE:ERDN) нь Монгол Улсад Баян Хөндий, Алтан нар орд газарт алтны хайгуулын үйл ажиллагаа явуулах "Хөндий" нэртэй төслийг хэрэгжүүлдэг бөгөөд тус компани  нь Баян Хөндий алтны ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канад улсын SEDAR  буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулж, нийтэлсэн тухайгаа 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр мэдээллээ. 

Тус компани нь Хөндий төслийн эдийн засгийн урьдчилсан үндэслэл, тооцоолол болон Баян Хөндий, Алтан нар орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасантай холбогдуулан шаардлагатай техникийн судалгаануудыг 2018 оны 4 улиралд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. 

Монгол хэл дээрх дэлгэрэнгүй мэдээг Энд дарж уншина уу.

Англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээг Энд дарж уншина уу. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ