• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД НЭМЖ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ БОЛСОНД ТООЦОЖ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-11-15 14:28:36

Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй Хөтөлийн "Цемент Шохой" ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 сая ширхэг энгийн хувьцааг хаалттай хүрээнд санал болгон гаргахыг СЗХ-ны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 316 тоот тогтоолоор зөвшөөрсний дагуу тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдаж,  нэмж гаргаж буй үнэт цаасыг нэг бүрийг нь 170 төгрөгөөр амжилттай арилжсан болно. 

Үүний дагуу, СЗХ-ноос тус компанийн нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/4380 тоот албан бичгээр олгосон тул "Цемент шохой" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нээлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ