• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

2018-11-22 11:53:36

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос ТУЗ-ийн гишүүд, удирдах ажилтан, эрх бүхий албан тушаалтан, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадваруудыг нэмэгдүүлэх зорилготой Компанийн Засаглалын Гэрчилгээ олгох сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдөр зохион байгуулахаар боллоо.

Энэхүү сургалт нь үйл ажиллагаанаас илүүтэйгээр Стратегийн болон хэтийн зорилгод чиглэсэн агуулгатай ба хөтөлбөр нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан болно.

Сургалтанд хамрагдснаар дараах мэдлэгийг олж авна. Үүнд :

  • Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагуудтай танилцах,

  • Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OECD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга замыг хайх,

  • Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг, ач холбогдол, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус гишүүний эрх зүйн байдал,

  • Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь  үүрэг хариуцлага,

  • ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,

  • Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар  ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,

  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана.

Мөн энэ сургалтыг төгссөнөөр 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хуулийн 75.8 заалтын дагуу компанийн ТУЗ гишүүд, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нар Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага хангагдана.

Дэлгэрэнгүйг мэдээллийг Энд дарж үзэх буюу МҮЦАЭХ-ын 70123339 утсаар тодруулна уу.

 

.