• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

СОНОРДУУЛГА

2011-06-20 00:00:00
МХБ-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 5 сарын 4-ний өдрийн 92 тоот тушаалын хавсралтаар МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журмыг баталсан билээ. Уг журмын дагуу Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох, аттестатчилах шалгалтыг 2011 оны 7 сарын 2-ны өдөр 10.00 цагт МУИС-ын 3 дугаар байранд авах болсныг брокер, дилерийн компанийн ажилтнуудад мэдэгдэж байна. Шалгалтад оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж 2011 оны 06 сарын 28-ны өдрийн дотор МХБ-ийн Бүртгэлийн албанд ирж бүртгүүлнэ үү. - Шалгалтанд оруулахыг хүссэн компанийн албан бичиг; - “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; - 3х4 хэмжээтэй цээж зураг-2 хувь; - Шалгалтын хураамж төлсөн баримт; Жич: Шалгалтад оролцогчдод зориулж МХБ-ээс гаргасан “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох, аттестатчилах шалгалтын тест” номыг 12000 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд уг тестийн номоос шалгалтын асуултыг боловсруулна. Шалгалтын хураамжийг МХБирж дээр бэлнээр болон Голомт банкны 1105021404 тоот дансанд тушааж болно. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ