• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2019-02-18 10:38:37

Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн тухай хуулийн дагуу “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ыг мөрдүүлдэг. Хуульд хувьцаат компани (ХК)-ууд Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулахаар заасан. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ХЭХ-ыг хуралдуулах тухай шийдвэрээ уг хурал болох өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд шийдвэрийг гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлнэ. Шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглодог.

Дээр дурдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-аар хурал хуралдуулахтай холбоотой үйл ажиллагааг цаг хугацаатай нь нарийвчлан журамласан. Тухайлбал, энэ сарын 19-ны дотор хувьцаат компаниудын ТУЗ ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргаж баталгаажуулах учиртай. Улмаар ирэх сарын 21-ний дотор ХЭХ-ыг хуралдуулах тухай шийдвэрээ гаргаж, 24-ны дотор Хороонд мэдэгдэнэ. Ингээд гуравдугаар сарын 26-ны дотор ХЭХ-ын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувьцаа эзэмшигчдэд зарлаж, 31-ний дотор үнэт цаасны компани (ҮЦК)-уудад хүргэдэг. ХЭХ хуралдуулах тухай энэхүү зарыг дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх бөгөөд ингэхдээ анхны мэдээлсэн хэлбэр, агуулгыг өөрчлөхгүй.

ХЭХ-ын зарыг нийтэд мэдээлснээс 15-20 дахь хоногт буюу дөрөвдүгээр сарын 15-ны дотор хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийг бүртгэж нэрсийн жагсаалт гаргах бөгөөд бүртгэлийн өдрийг ТУЗ хурлын шийдвэрийг гаргахдаа тогтоосон байна. Ингээд Компанийн тухай хуульд заасан хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 30-ны дотор хуралдуулж, хурлын шийдвэрийг хурал хуралдсанаас хойш 3 хоногийн дотор хоороонд ирүүлнэ.

Хууль болон журамд нарийвчлан заасан цаг хугацааг мөрдөж ажиллахыг Хороо ХК-уудын ТУЗ-үүдэд анхааруулж байна.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо