• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48829.22

( -272.01 -0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48829.22 -272.01
MSE A Индекс 18878.2 -93.75
MSE B Индекс 14464.47 -129.64

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-17 16:27:51

Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-09-17 15:47:20

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

"ШУНХЛАЙ БОНД 2.0” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-17 09:54:23

10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHNK-BD-17/09/26-C0090-17 үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.  

Мэдээ мэдээлэл

ЗАРИМ ГИШҮҮН КОМПАНИУДЫН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

2013-06-29 20:10:34
“МХБ” ТӨХК нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т зааснаар “...гишүүний болон суудлын хураамж, бусад холбогдох үйлчилгээний хураамжийг тогтоож мөрдөх” чиг үүргийнхээ хүрээнд гишүүн брокер, дилерийн компаниудаас гишүүнчлэлийн жилийн хураамжийг “МХБ” ТӨХК-ийн “Гишүүнчлэлийн журам”-ын 12 дугаар зүйлийн 12.3 “Гишүүн нь үйлчилгээний хураамжаа Биржээс тогтоосон хэмжээгээр, тогтсон хугацаанд төлнө”, гишүүн компанитай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4.7 “...гишүүний хураамжийг жил бүрийн 2 сарын 15, 5 сарын 15-ны өдрүүдэд тус тус хоёр тэнцүү хуваан төлөх, арилжааны системд нэвтрэх эрхийн төлбөрийг сар бүрийн 10-ны дотор багтаан төлөх” дахь заалтуудын дагуу төлүүлэхээр заасан байдаг. 

“МХБ” ТӨХК нь гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ноос гишүүнчлэлийн жилийн хураамжийг бууруулах талаар гаргасан хүсэлтүүд болон гишүүдийн санхүүгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, гишүүнчлэлийн жилийн хураамж төлөх хугацааг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл аливаа алданги, торгууль тооцолгүйгээр хойшлуулж, арилжааны шимтгэлийг 20 хувиар бууруулсны зэрэгцээ алсаас арилжаанд оролцох холболтыг үнэ төлбөргүйгээр олгох зэргээр уг асуудалд уян хатан хандаж ирсэн. 

Түүнчлэн, 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр тус холбооны Удирдах зөвлөлийн дарга болон Удирдах зөвлөлийн зарим гишүүдтэй хийсэн уулзалтын дүнд 2013 оноос эхлэн гишүүнчлэлийн жилийн хураамжийн хэмжээг гишүүнчлэлийн төрлөөс үл хамааруулан 1.5 сая төгрөг болгон бууруулах, арилжааны терминалын хураамжийг 2 жилийн хугацаанд чөлөөлөх, 2012-2013, 2013-2014 оны хураамжийн өр төлбөрийг 2013 оны 7 дугаар сарын 1-ний дотор төлж барагдуулах зэрэг зөвшилцөлд хүрснийг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаа танилцуулан зохих шийдвэрийг гаргуулаад байна. 

  Бид үнэт цаасны зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах үүднээс гишүүнчлэлийн хугацаа хэтэрсэн аливаа төлбөр хураамжийг 2013 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах шаардлагыг хураамж төлөөгүй гишүүн брокер, дилерийн компаниудад хүргүүлсэн бөгөөд үүний дагуу “Гишүүнчлэлийн журам”-ын 17 дугаар зүйлийн 17.1, “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.2 дахь заалтуудыг үндэслэн тус албан шаардлагыг биелүүлээгүй компаниудын арилжаанд оролцох эрхийг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс түдгэлзүүлэх арга хэмжээг авч байгаа болно. 



Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ