• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42736.92

( -438.43 -1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42736.92 -438.43
MSE A Индекс 16653.43 -179.65
MSE B Индекс 12141.46 26.93

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ АЙМГУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-15 14:49:35

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг "Эрдэнэс тавантолгой" ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК болон тухайн аймагт салбарын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа "ГүүдСек ҮЦК" ХХК, "БиДиСЕК ҮЦК" ХК, "Санар ҮЦК" ХХК зэрэг үнэт цаасны компаниудтай хамтран 2018 оны 4 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-ийн мэдээллийн сангаас шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 4,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ