• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54726.49

( -135.88 -0.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54726.49 -135.88
MSE A Индекс 20974.02 -26.89
MSE B Индекс 14205.73 120.59

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-05-01 10:18:43

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/23 тоот тушаалаар “Инвескор ББСБ” ХК-ийн нийт 71,727,918 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 70 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд МХБ-ийн "Арилжааны журам"-ын дагуу захиалга бүртгэлийн аргаар санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. 

Тус компани санал болгон худалдах хувьцааны 85 хувь буюу 9.1 сая ширхгийг тус бүрийг нь 1650-1750 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 15 хувь буюу 1.6 сая ширхгийг тус бүрийг нь 1550-1650 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах замаар нийт 17.6-18.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ Эстимэйт" ХХК тус тус үзүүлж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ