IPO

Индекс

16540.34

( 37.36 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 16540.34 37.36
MSE A Индекс 8090.61 21.65
MSE B Индекс 7431.81 -11.89

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

2020-08-12 17:06:47

Ажлын гараагаа эхлэхээр бэлдэж буй залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Мэдээлэл технологийн албанд Программ зохиогчийн ажилд урьж байна.

8-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-08-12 14:23:20

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 401,229,184.32 төгрөгийн үнийн дүн бүхий 4,203,337​​​​​​​ ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 8 ДУГААР САРЫН 17-НД ЭХЭЛНЭ

2020-08-12 10:45:07

Үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖЭЭ

2013-08-26 09:38:18
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар тушаалаар 2008 оны 77 дугаар тогтоолоор үнэт цаасны арилжааг нь түр зогсоосон ХК-ийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг Хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
 
Тус хамтарсан ажлын хэсгийн шалгалтын үр дүнгээр үйл ажиллагаа нь доголдолтой, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулдаггүй, санхүүгийн тайлан тэнцэл зэрэг олон нийт, хувьцаа эзэмшигчдэд заавал хүргэвэл зохих мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэдэггүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан нийт 57 ХК-ийг үнэт цаасны бүртгэлээс хасах нь зүйтэй гэж үзжээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар тус компаниудын асуудлыг хэлэлцэж Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.1 дэх заалт, УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь хэсэг, СЗХ-ны даргын  2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 57 хувьцаат компанийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасахыг СЗХороо зөвшөөрсний дагуу Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын тушаалаар үнэт цаасны бүртгэлээс хаслаа. 
 
Санхүүгийн зохицуулах хорооны 278 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасагдсан 57 ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаараа зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх эсвэл татан буулгах талаар хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлээс хасуулах хүсэлтийн хамт 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг үүрэг болгожээ. 
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 77 тоот тогтоолыг энд дарж үзнэ үү.
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 278 тоот тогтоолыг энд дарж үзнэ үү.

 
Санхүүгийн зохицуулах хорооны 278 тоот тогтоолоор үнэт цаасны бүртгэлээс хасагдсан ХК-иуд:
 


Д/д    Компанийн оноосон нэр
1       "Агро-Амгалан" ХК
2       "Ардын зориг" ХК
3       "Баянмод уул" ХК
4       "Бат хийц" ХК
5       "Баяндөхөм" ХК
6       "Цагаанчулуут" ХК
7       "Дэл баянбулаг" ХК
8       "Сэлэнгэ гур.тэж" ХК
9       "Ноён шанд" ХК
10     "Орхон"  ХК
11     "Залуучууд" ХК
12     "Хангай"  ХК
13     "Хужирт Өргөө" ХК
14     "Шар хоолой" ХК
15     "Эрдэнэтолгой төв" ХК
16     "Өргөн жим" ХК
17     "Мандал"  ХК
18     "Зоос трейд" ХК
19     "Шахайт хайрхан" ХК
20     "Баянхонгор гео" ХК
21     "Сайншанд"  ХК
22     "Увс" ХК
23     "Жаргалант-Төв" ХК
24     "Баянбулаг-Сэлэнгэ" ХК
25     "Мерей" ХК
26     "Буянтбулаг" ХК
27     "Сэлэнгэ Хүрд " ХК
28     "Иж бүрэн" ХК
29     "Их даац" ХК
30     "Тээвэр цагааннуур ХК
31     "Автотээвэр-27" ХК
32     "Автодаац" ХК
33     "Увс хийц" ХК
34     "Жоншит тээвэр"ХК
35     "Туруун" ХК
36     "Монгол эд импекс"
37     "Халх буудай" ХК
38     "Атар төв" ХК
39     "Хангайн царам" ХК
40     "Гүн галуут" ХК
41     "Ус-Архангай" ХК
42     "Угтаал Төв" ХК
43     "Тахилгат" ХК
44     "Шинэ-Өргөө" ХК
45     "Налайх Өргөө" ХК
46     "Баянхаан" ХК
47     "Жимст" ХК
48     "Говь шанд" ХК
49     "Цагааннуур" ХК
50     "Алтан үсэг" ХК
51     "Хүнс-Төв" ХК
52     "Алтандуулга" ХК
53     "Ундрам" ХК
54     "Зүүнхараа-Өргөө" ХК
55     "Чандгана" ХК
56     "Асгат" ХК
57     "Баянбадрах" ХК
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ