• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54902.96

( 40.59 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54902.96 40.59
MSE A Индекс 21026.92 26.01
MSE B Индекс 14211.97 126.83

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-09 16:37:34

Энэ өдөр нийт 7,867,399,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2026-01-08 16:18:19

Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэл хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ ШУУДАН" ХК 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-15 17:50:32

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК нь 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2019 оны 8 сарын 15-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Тайлант хугацаанд тус компани нь шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Улс хоорондын шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дуудлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, процессийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний зэрэгцээ улс хоорондын шуудангийн ялган боловсруулах төвийн барилгын ажлыг эхлүүлжээ. 

  • Дотоодын шуудан хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дотоод шуудан ялган боловсруулах төвийг байгуулж, Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн төвийг алслагдсан 11 сумдад нээжээ. 

  • Логистик үйлчилгээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар болон хот хоорондын логистик үйлчилгээний төвийг шинээр байгуулж, хот хооронд өөрийн тээврээр шуудан, ачаа тээвэрлэх үйлчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангасан байна. 

  • Санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр даатгалын үйлчилгээний орлогын хэмжээг 15%-аас 25% болгон нэмэгдүүлэв. 

  • 2019 оны эхний хагас жилд 7.5 тэрбум төгрөгийн орлоготой, 307.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 2019 онд 468 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 27.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

  • Хувьцааны хаалтын ханш 691.16 төгрөг, зах зээлийн үнэлгээ 68.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.52 хувиар, арилжаалагдсан хувьцааны тоо ширхэг 40.35 хувиар тус тус өссөн байна.  

"Монгол шуудан" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ