IPO

Индекс

18767.87

( -62.07 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18767.87 -62.07
MSE A Индекс 8654.34 -89.89
MSE B Индекс 7647.13 26.36

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-11-18 13:37:47

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нийт 115.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байн

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-11-18 09:13:38

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 101.8 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

11-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-11-15 13:47:08

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт 87.67 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байн

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-16 11:44:38

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа МХБ дээр 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт хөрөнгийн хэмжээ 4 их наяд төгрөг хүрч, 32.5 тэрбум төгрөгийн цэвэр хүүгийн орлого, 27.0 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаар татварын дараах цэвэр ашгийг 5.5 тэрбум төгрөгт хүргэж ажилласан байна.
  • 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус компани нь  3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй 144 A/Reg S төрлийн 300.0 сая ам.долларын үнийн дүн бүхий “Өэлүн” (SGX:MGMTGE) бондыг Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр амжилттай арилжаалсан. “Өүлэн” бондыг амжилттай арилжаалснаар “Монголын Ипотекийн Корпораци  ОССК” ХХК нь Монгол Улсаас олон улсын зах зээл дээр үнэт цаас арилжаалсан хувийн хэвшлийн 3 дахь байгууллага болсон юм.
  • Нийт өөрийн хөрөнгийн хэмжээ нийт хөрөнгийн 5.3%, нийт зээлийн хөрөнгийн хэмжээ 79.4%, шинээр гаргасан “Өэлүн” бондын хэмжээ 19.9%-ийг тус тус бүрдүүлж байна.

“МИК Холдинг” ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ