• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54478.17

( -541.62 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54478.17 -541.62
MSE A Индекс 20822.95 0
MSE B Индекс 14361.75 0

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

Мэдээ мэдээлэл

ИРГЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ

2019-12-06 19:48:50

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 тоот тушаалаар батламжилсан билээ. Энэхүү журмыг олон нийтэд сурталчлан таниулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 06-ны өдөр зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох хөрөнгө оруулалтын менежментийн болон үнэт цаасны компаниудад зориулсан танилцуулга, сургалтыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иас зохион байгууллаа. 

"Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам" хэрэгжиж эхэлснээр, хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих, татан төвлөрүүлсэн хөрөнгийг нэгж эрх эзэмшигчдийн өмнөөс мэргэжлийн удирдлагаар хангаж, хөрөнгийн зах зээлд тодорхой хувийг оруулах, улмаар дотоодын зах зээлд нэн шаардагдаж буй урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох боломж нээгдэж буй онцгой ач холбогдолтой юм.  

Сургалтаар хамтын хаалттай сангийн талаар үндсэн ойлголт, олон улсын практик туршлагаас хуваалцсанаас гадна сан үүсгэн байгуулж СЗХ болон МХБ-д бүртгүүлэх эрх зүйн нөхцөл байдал, бүртгэлтэй байх хугацаанд тогтмол хэрэгжүүлэх үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.