• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42253.7

( 342.65 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42253.7 342.65
MSE A Индекс 16658.17 118.62
MSE B Индекс 11877.26 73.45

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

2014-01-15 00:11:13

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн өмчийн хороо болон “МХБ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороо, “МХБ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэлээ.

Х.Алтай нь “МХБ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2011 оны 1 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлын үндэс суурийг тавьж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр дараах үр дүнд хүрээд байгаа билээ. Тухайлбал:

1.    “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлуулах шат, шатны ажлын хэсгүүдэд МХБ-ийн зүгээс голлох үүрэгтэй, ихээхэн ач холбогдол өгч ажилласан. Энэхүү хууль нь 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажлын бодит үр дүн гарч, хөрөнгийн зах зээл олон улсын стандартын дагуу төлөвшин хөгжих, тухайлбал үнэт цаасыг гадаад, дотоодод давхар бүртгэх, кастодианы гэх мэт шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүнүүд бий болгох нөхцөл бүрдэж байна.

2.    Хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогчид болох мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бүтэц, зохион байгуулалтыг сонгодог утгаар нь бий болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгохоор “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”-ийг боловсруулан батлуулах ажлын хэсэгт мөн оролцлоо. Энэ оноос эхлэн хэрэгжиж буй тус хууль нь гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, үнэт цаасны зах зээлд жирийн иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

3.  Шинээр батлагдан гарсан дээрх хуулиудтай нийцүүлэн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах 10 гаруй дүрэм, журмуудыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шинэчлэн боловсрууллаа.

4.    Монгол Улсын Их Хурлын 2009 оны 79 тоот, 2010 оны 11 тоот, Засгийн газрын 2010 оны 86 тоот, 2010 оны 115 тоот тогтоолуудын дагуу Төрийн өмчийн хороо (ТӨХ), Лондонгийн хөрөнгийн бирж групп (ЛХБГ)-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”, мөн ТӨХ, “МХБ” ТӨХК болон ЛХБГ нарын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Ажлын мастер гэрээ”-ний хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх их ажлын гарааг эхлүүлж, улмаар “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд гол угтвар нөхцөл болсон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх зорилтынхоо хүрээнд үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хяналтын цогц шийдэл бүхий “Миллениум Ай Ти” системийг 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс Монголын хөрөнгийн зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Түүнчлэн, “МХБ” ТӨХК-ийн гишүүн брокер, дилерийн компаниуд тус системийг ашиглан алсаас буюу интернет арилжаа хийх боломжтой болсноор хөгжилд нэг алхмаар ойртсон явдал боллоо.  

5.    Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт системээс дараа төлбөрт Т+3 системд шилжүүлж, эрсдлийн удирдлагын цоо шинэ механизмыг зах зээлийн бусад оролцогчдын хамт бий болгов. Ийнхүү төлбөр тооцооны олон улсын стандарттай болох нь хөрөнгө оруулалтын чирэгдэл, үргүй зардлыг багасгах, олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлд нэвтрэх таатай нөхцөлийг бий болгож байгаа юм.

6.    Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE групптэй санхүүгийн индекс боловсруулан тооцоолох чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгууллаа. Түүнчлэн, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” (Фронтиер) зах зээлийн ажиглалтын жагсаалтад багтааж, олон улсын статус зэрэглэлгүй байсан Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг ийнхүү статустай болгох боломж нээгдсэнээр Монголын хөрөнгийн зах зээлд оролцох гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, улмаар арилжааны эргэлт, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, “МХБ” ТӨХК-ийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нэг алхмаар ойртуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

7.    Дотоодын хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйлийн нэг болох боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Лондонгийн хөрөнгийн биржийн академийн сургалтанд 120 гаруй мэргэжилтнийг хамруулсны зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн шинэ технологи, шинэ бүтэц тогтолцоог зах зээлийн оролцогчдод тайлбарлан таниулах ажилд голлох үүрэгтэй ажиллав.

8.    Хөрөнгийн зах зээлийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор “МХБ” ТӨХК нь цахим хуудсаараа дамжуулан бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, мэдэгдэл, шийдвэрүүдийг цаг алдалгүй хүргэж байгаагийн зэрэгцээ хувьцаат компаниудын засаглалыг сайжруулахад анхааран ажилласны үндсэнд тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал, өмнөх онд 97 компани санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 2013 онд 217 болж 2.23 дахин өссөн үзүүлэлттэй байна.

9.   Түүний ажилласан жилүүд болох 2011 онд үнэт цаасны арилжааны хэмжээ түүхэндээ хамгийн дээд цэгтээ буюу 113.5 тэрбум төгрөг, 2012 онд 145.0 тэрбум төгрөгт хүрч, Монголын хөрөнгийн зах зээл дэлхийн хамгийн өсөлттэй зах зээлд тооцогдож байсан ч “МХБ” ТӨХК дээрх нийт арилжааны 90 орчим хувийг бүрдүүлдэг гадаадын хөрөнгө оруулалт 2012-2013 онд улсын хэмжээнд 50 гаруй хувиар буурч Монгол улсын эдийн засаг хүндэрсэн, дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд уналтууд бий болсон зэрэгтэй холбоотойгоор 2013 онд 98.6 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. Гэвч энэ нь Гүйцэтгэх захирал Х.Алтайг үүрэгт ажилд томилогдохоос өмнөх жилүүд буюу 2008 онтой харьцуулахад даруй 60 орчим хувиар, 2009 онтой харьцуулахад 4 дахин тус тус өссөн байна. Төр засгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээх талаар хийж буй арга хэмжээ зах зээлийн цаашдын үзүүлэлтүүдэд эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

10.  Зах зээлийн мэдээ мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй, шуурхай хүргэж, олон нийтийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллав. Тухайлбал, үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтанд сүүлийн жилүүдэд нийт 1500 гаруй иргэд хамрагдсан байна. Хөрөнгө оруулалтын томоохон 3 чуулга уулзалтыг зохион байгуулсны зэрэгцээ хөрөнгө оруулалтын танилцуулга сурталчилгаа роудшоуг 4 хотод нийт 20 гаруй олон улсын хөрөнгө оруулалтын сангуудад хийж, бусад 600 гаруй хөрөнгө оруулагчдыг бирж дээр хүлээн авч, танилцуулга сурталчилгаа хийсэн байна.
 

Хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартанд нийцүүлэн хөгжүүлэх их зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж, цаашдын эрчимтэй өсөлт хөгжлийн үндсийг амжилттай тавьсан Х.Алтай захирлынхаа цаашдын ажилд нь “МХБ” ТӨХК-ийн нийт ажилтнуудын зүгээс амжилт хүсье.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дараагийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлан явуулах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх үүргийг Төрийн өмчийн хороо хүлээгээд байна.

  

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ