• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

Мэдээ мэдээлэл

12 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2014-01-16 14:50:16

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 500 тоот тогтоол, МХБ-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 58, 59.1 дэх хэсгийг үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот тушаалаар дараах нэр бүхий 12 хувьцаат компани, тэдгээрийн үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа. 

Дээрх компаниуд нь "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4, 10.1.5 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй, Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хувьцаа эзэмшигчдэд хүргэх ёстой мэдээллийг хуульд заасан хугацаанд хүргээгүй, Хорооноос өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар тогтоосон үнэт цаасны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж ажиллаагүй юм. Цаашид эдгээр компаниуд нь хаалттай хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой юм.

 

№    Компанийн нэр                     Код    Симбол    Үнэт цаасны тоо    Нэрлэсэн үнэ
1     “Торгон үр” ХК                     415      IBU             171,657               100
2     “Дорнод ноос” ХК                  381      DNU            462,929               100
3     “Алтай ханын материал” ХК    240     AHM             63,396                100
4     “Дар зам” ХК                         470      DRZ            616,848               100
5     “Мандал Оргил” ХК                261      OZH            68,968                 100
6     “Улбаа” ХК                            210      ULB            112,646               100
7     “Сүмбэр-Өлзий” ХК                266      SUO            114,834               100
8     “Тээвэр төв” ХК                     439       TEV            207,791               100
9     “Говь сүмбэр” ХК                   344      GOS            97,149                 100
10   “Улаан хотгор” ХК                  422       ULH            97,322                 100
11   “Жинчин” ХК                         155       JNN             80,601                 100
12   “Арилжаа” ХК                        122       ARI             52,777                 100 

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот тушаалыг энд дарж үзнэ үү.

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ