• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55038.51

( 99.94 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55038.51 99.94
MSE A Индекс 21138.99 54.94
MSE B Индекс 14444.85 119.03

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалт зохион явууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ ШАЛГАЛТЫН ДАВТАН ШАЛГАЛТ ТОВЛОГДЛОО

2011-07-25 00:00:00
Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох, аттестатчилах давтан шалгалт 2011 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 11 цагт Монголын Хөрөнгийн Бирж дээр зохион байгуулагдахаар болсныг шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн брокер, дилерийн компанийн ажилтнуудад мэдэгдье. Уг шалгалтанд орох ажилтнууд давтан шалгалтын төлбөр болох 50,000 төгрөгийг тушаасан баримтаа 8 дугаар сарын 3-ны дотор Бүртгэлийн албанд авчирна уу. Шинээр тусгай зөвшөөрөл авсан компанийн ажилтнууд уг давтан шалгалтанд оролцох боломжтой ба бүртгэл 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэл явагдана. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ: - Шалгалтанд оруулахыг хүссэн компанийн албан бичиг; - “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэх”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; - 3х4 хэмжээтэй цээж зураг-2 хувь; - Шалгалтын хураамж болох 100,000 төгрөг төлсөн баримт.