• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48289.07

( -40.22 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48289.07 -40.22
MSE A Индекс 18546.93 17.7
MSE B Индекс 15275.59 -53.24

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-18 17:31:02

Энэ өдөр нийт 12,633,066,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХАСБАНК" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2024-09-18 16:54:36

Тус банк нийт 2,300,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 760 төгрөг хүртэл үнээр тооцон нийт 1,748,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр хувьцаа худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

09-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-17 15:38:15

Энэ өдөр нийт 10,681,361,251 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНООС “МХБ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХААР ЗАРЛАЛАА

2014-02-04 12:19:14
НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
 
  • Хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр болон санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, магистраас доошгүй зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 4-өөс доошгүй жил нь хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаал хашсан байх
  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн зорилтот түвшинг ханган биелүүлэх, үйл ажиллагааг нь цааш хөгжүүлэх хөтөлбөрөө боловсруулсан, түүнийгээ хамгаалан, биелүүлж чадаагүйн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ бичгээр илэрхийлсэн байх
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх
  • Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүйг нь нотолсон байх
  • Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан эрүүгийн гэмт хэрэгт ял холбогдож шийтгүүлж байгаагүй байх
  • Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн гүнзгий мэдлэгтэй
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажилладаг
  • Олон улсын хөрөнгийн зах зээлд ажилласан туршлагатай, баг бүрдүүлж тодорхой амжилт гаргасан, өндөр ёс зүйтэй, компанийн засаглалын сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  •  Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг удирдах үйл ажиллагааны хөтөлбөр
  • Шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Тухайн нэр дэвшигчийн биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн анкет/
  • Оршин суугаа засаг захиргааны нэгжийн тодорхойлолт
  • Цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Мэргэжлийн байдлыг тодорхойлсон баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /Диплом, үнэмлэх, сертификат гэх мэт/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Өмнө нь болон одоо ажиллаж байгаа албан байгууллагын тодорхойлолт
  • Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай шүүхийн лавлагаа
  • Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл байгаа эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа
  • Гүйцэтгэх захиралд тавигдах шаардлагыг хангаж байгаатай холбогдох бусад баримт бичиг.
 
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 04 дүгээр байр, Төрийн өмчийн хороо, 415 тоот өрөө, Төрийн өмчийн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Энх-Амар, Утас: 261168а, 99094371. 
 
ЖИЧ: Нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад орох материалаа дээрх хаягаар өөрийн биеэр буюу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эсхүл баталгаат шуудангаар зар мэдээнд заасан хугацаанд багтаан ирүүлнэ.

“МХБ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарыг энд дарж үзнэ үү.

 
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО