• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

"УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" ХК-Д ҮҮССЭН ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

2020-06-08 14:16:57

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн зүгээс 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр "Улсын их дэлгүүр" ХК-ийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонд харамсаж байгаагаа илэрхийлэхийн хамт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах чиглэлээр авбал зохих арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүллээ.

Бүртгэлтэй хувьцаат компани нь ҮЦЗЗТХ болон Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам", МХБ-ийн Бүртгэлийн гэрээнд заасны дагуу хувьцааны үнэ ханшид нөлөөлөхүйц аливаа онцгой нөхцөл байдлын үйл явц, хохирлын хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигчдэд тухай бүрт нь шуурхай мэдээлэх үүрэгтэйг нийт үнэт цаас гаргагчид анхааралдаа авахыг хүсье.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ