IPO

Индекс

17396.36

( -51.15 -0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 17396.36 -51.15
MSE A Индекс 7968.69 15.66
MSE B Индекс 7443.69 -15.2

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-23 14:32:25

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн арилжаагаар 20 хувьцаат компанийн 133,013 ширхэг хувьцаа, 50 ширхэг компанийн үнэт цаасыг нийт 44,896,331.43 төгрөгөөр арилжсан байна.

"ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН" ХХХОС-ИЙН НЭГЖ ЭРХИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2020.10.26-НД ЭХЭЛНЭ

2020-10-23 09:52:40

Иймээс хөрөнө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх үүсч байна.

“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-10-22 17:28:49

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН БОНД”  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА

2020-06-19 14:57:34

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.0 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл “ЛэндМН Бонд” нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 528 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 67,424 ширхэг буюу 6,742,400,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 541  худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 34.8%-аар давсан дүн юм.

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 28.8 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 58.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нар өрийн хэрэгсэл авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийн буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ