• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53227.9

( 108.11 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53227.9 108.11
MSE A Индекс 20352.34 8.12
MSE B Индекс 14090.45 -18.38

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2025-12-23 15:01:31

Бирж нь “Богино хугацаанд их ашиг олох боломжтой” гэх агуулга бүхий аливаа мэдээллийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах, тухайн платформ нь хөрөнгийн зах зээлд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагынх мөн эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-12-23 11:56:07

Бирж нь 1311 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС БҮРТГЭГДЛЭЭ

2020-11-13 19:38:16

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 938 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/75 тоот тушаалаар “Инвескор актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй доорх нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

Үнэт цаасны нэр: Инвескор актив ХБҮЦ

Үнэт цаасны тоо ширхэг: 10,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 400,000 төгрөг

Үнэт цаасны нийт үнийн дүн: 4,000,000,000 төгрөг

Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16.4%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/:3 сар тутамд

Ийнхүү, Монголын хөрөнгийн хөрөнгийн зах зээлд дахин нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтэрч, хөрөнгө оруулагчид тогтмол хүү төлдөг, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээнээс өндөр бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж нээгдлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ