IPO

Индекс

40085.39

( -78.49 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 40085.39 -78.49
MSE A Индекс 13521.5 0
MSE B Индекс 12013.91 0

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-10-15 08:42:58

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 3,243,816,248 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"ХӨСӨГ ТРЕЙД" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-10-15 08:25:48

2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12:00 цагт зохион байгуулахаар болсон байна. 

"CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЖ, IPO ХИЙНЭ

2021-10-15 06:42:24

“Cэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нийт гаргасан хувьцааныхаа 15 хувийг  нийтэд санал болгон худалдахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-01-08 10:11:35

“Инвескор актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын Тогтоосон үнийн аргаар захиалга авахаар болсон ба хуваарилалтыг дараах байдлаар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд: 

1. Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан А транчийн нийт 3.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8,500 ширхэг үнэт цаасны 50 хувьтай тэнцэх 4,250 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 4,250 ширхэг үнэт цаасанд олон нийтээс нээлттэй захиалга авах бөгөөд олон нийтээс ирүүлсэн худалдан авах захиалгын хэмжээ 4,250 ширхгээс давсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын 10 сая төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн хэмжээнд хувь тэнцүүлэхээр болсон байна.

2.  Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан Б транчийн нийт 600 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,500 ширхэг үнэт цаасны 500 ширхгийг Андеррайтер "Инвескор Капитал ҮЦК" ХХК, 750 ширхгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Инвескор ББСБ" ХК, 250 ширхэг үнэт цаасыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Микро Кредит ББСБ" ХХК тус тус худалдан авна.

"Инвескор  Актив ТЗК" ХХК-аас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ