• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49158.4

( 336.47 0.69% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49158.4 336.47
MSE A Индекс 17816.48 126.83
MSE B Индекс 14715.23 35.34

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ДАЛИАНЫ ТАВААРЫН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯАН ШАОМИН БОЛОН АЛБАНЫ ЗАРИМ ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-07-03 11:39:06

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК 2025-2026 онд түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжаалах бэлтгэл ажлыг хангахад зорин ажиллаж байна.

07-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-02 16:28:53

Энэ өдөр нийт 35,208,000,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2021-06-30 07:11:16

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал Ирээдүйн Өсөлт” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан,  "Мандал санхүүгийн нэгдэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг болон бусад төлөөлөгчид оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,503  дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.  
“Мандал Ирээдүйн Өсөлт” сан нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, арван жилийн хугацаатай, нийт 47.5 тэрбум төгрөгийн нэгж эрхийг нийтэд санал болгон арилжаалах бөгөөд нэгж эрх гаргагчийн андеррайтераар "Апекс капитал ҮЦК" ХХК ажиллаж байна. Нэгж эрхийн анхдагч зах зээлийн захиалгыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд олон нийтээс ирүүлсэн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 1 тэрбум хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилах юм. 

Тус сан нь Монголын хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлсэн хоёр дахь хамтын хөрөнгө оруулалтын сан бөгөөд олон нийтээс төвлөрүүлсэн хөрөнгийг нээлттэй зах зээлд арилжигдах хувьцаа, өрийн хэрэгсэл болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулахаар нэгж эрхийн танилцуулганд тусгасан байна. 

Нэгж эрхийн танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ