• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2021-08-05 09:13:57

Монголын хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлсэн хоёрдахь хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох “Мандал ирээдүйн өсөлт" хөрөнгө оруулалтын сангийн гаргасан нэгж эрхийн 95 хувь буюу олон нийтэд санал болгосон 47.5 сая ширхэг нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөс өнөөдөр буюу 8 дугаар сарын 5-ны өдрийн 16:00 цаг хүртэл авч дууслаа. 

Сангийн санал болгосон нэгж эрхийн анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй нийцүүлэхэд 6910 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 7014 захиалга буюу 47.5 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон анхдагч зах зээлийн арилжаа боллоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ