• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54478.17

( -541.62 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54478.17 -541.62
MSE A Индекс 20822.95 -54.22
MSE B Индекс 14361.75 81.93

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31 10:10:00

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-09-27 08:54:34

2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 228,251,949 төгрөгийн үнийн дүн бүхий 613,949 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хишиг Уул" ХК (HSX +15.00%) болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU +7.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR -14.41%) болон "Люкс Занаду Групп" ХК (BAZ - 10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 84,399 ширхэг нэгж эрхийг нийт 39,728,220 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 510 ширхэг бондыг 996,000 төгрөг болон 50,000 ам.доллараар арилжигдсан байна.

Хувьцааны багцын хоёрдогч зах зээлийн арилжаагаар "Мик Холдинг" ХК-ийн 2,068,980 ширхэг үнэт цаасыг 24,827,760,000 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.41 хувиар буурч, 43290.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,983,624,247,476.66 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ