• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-10-15 08:42:58

Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 10 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 16,219,081,244.14 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа:

"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”  нь 17,484,662 ширхэг нэмэлт хувьцаа гаргаж, 14,249,999,530 төгрөгийн арилжаа хийгдлээ. 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 70 компанийн 4,814,031 ширхэг хувьцаа 1,136,429,142.28 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 

Симбол

 Үнэт цаасны нэр

Ширхэг 

Үнийн дүн

1

TNGR

Тэнгэрлиг медиа групп ХК

168,294

500,001,474.00

2

APU

АПУ ХК

147,563

202,723,678

3

AARD

Ард санхүүгийн нэгдэл ХК

18,483

180,829,990

4

MFG

Мандал Ирээдүйн Өсөлт ХХХОС

153,005

152,924,801

5

TUM

Түмэн шувуут ХК

307,765

110,667,974

6

ERDN

Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн

109,329

98,874,209

7

ADB

Ард кредит ББСБ ХК

465,149

96,992,082

8

MNDL

Мандал даатгал ХК

914,600

91,368,192

9

GOV

Говь ХК

246,421

79,251,542

10

AMT

Эрдэнэс сольюшинс ХК

722,361

59,152,032


Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ҮЦК ХХК

   2,140,339

    1,699,637,147.44

2

TTOL

Апекс Капитал ҮЦК ХХК

 1,564,411

       427,429,064.05

3

MIBG

Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК

 347,759

       278,055,086.33

4

TDB

Ти Ди Би Капитал ҮЦК  ХХК

902,990

       213,323,334.28

5

BUMB

Бумбат-Алтай ҮЦК ХХК

674,552

       194,856,412.52

6

GLMT

Голомт Капитал ҮЦК  ХХК

879,719

       182,697,155.68

7

GATR

Гацуурт трейд ҮЦК  ХХК

1,436,261

       117,736,513.50

8

BDSC

БиДиСек ҮЦК ХК

334,362

       110,102,125.77

9

ARD

Өлзий энд КО капитал ҮЦК ХХК

460,044

       105,188,695.02

10

STIN

Стандарт инвестмент ҮЦК ХХК

229,446

         74,351,015.71

                                                                  Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

Багцын арилжаа:

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 168,293 ширхэг хувьцааг 499,998,503 төгрөгөөр арилжаалав. 

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 525 ширхэг бондыг 129,473,276 төгрөгөөр арилжаалав. 

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 237,168 ширхэг нэгж эрхийг 50,255,991.61 төгрөгөөр,  "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 453,005 ширхэг нэгж эрхийг 152,924,801 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. 

2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ  4,856,529,201,461.97 төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,085.39 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

                                                                                МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ