• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК" ХК-ИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-11-29 09:22:14

"Богд банк" ХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд шинээр гаргаж буй үнэт цаасны 70 хувийг үнэт цаас гаргагч болон андеррайтерийн тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Үндсэн андеррайтерийн компани болох "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-иас 500,000,000 (таван зуун сая) төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хувьцааг 6 болон түүнээс дээш сараар тусгаарлуулах нөхцөлтэй дараах хөрөнгө оруулагчдыг стратегийн хөрөнгө оруулагчдад тооцох тухай мэдэгдсэн болно. Үүнд: 

  1. "Богд банк" ХК, "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-тай хувьцаа худалдан авахаар урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан харилцагчид;

  2. Үндсэн андеррайтер "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд ажиллаж буй хамтрагч үнэт цаасны компаниудын хөрөнгө оруулагчид;

  3. Үнэт цаас гаргагчийн хүсэлтийн дагуу хувьцаагаа 6 сараар тусгаарлуулахаар зөвшөөрсөн ажилтнуудын хувьцааны захиалгыг бүрэн биелүүлэх юм. 

Олон нийтэд санал болгосон үнэт цаасны захиалга санал болгож буй үнэт цаасны дүнгээс давсан тохиолдолд 100 ширхэг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилна.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ