• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН 34 ХУВИЙГ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

2022-06-29 17:00:11

Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 34 хувийг олон нийтийн болгох тогтоол, шийдвэр дэмжигдлээ.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлж, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж олон улсын жишгээр олон нийтийн хувьцаат компани болж, хөгжлийн дараагийн шатандаа хүрэх боломж бүрдэж байна.

Мөн өнөөдийн хуралдаанаар хөрөнгийг биржээр дамжуулан төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа.   

2022-2023 онд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад оруулах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас гадна “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ