• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“БОГД БАНК” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-19 18:14:16

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Богд банк” /BOGD/ ХК 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны онцлох үр дүнгээ танилцууллаа.

Онцлох үзүүлэлт болон үйл явдлууд: 

  • Тайлант хугацаанд "Богд банк" ХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ 107.04 тэрбум төгрөгт хүргэсэн бөгөөд энэ нь 2014 онд банк анх байгуулагдсан үетэй харьцуулахад 566 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Нийт хөрөнгийн хэмжээ 2014 онд 16.66 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилд 393.83 тэрбум төгрөгт хүрч, 23.6 дахин нэмэгджээ.

  • Банкны өөрийн хөрөнгийг нийт хөрөнгөд харьцуулсан үзүүлэлт 2014 онд 1.04 байсан бол 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар 3.68 болж, 255 хувиар өссөн байна.

  • Цэвэр хүүний маржин 2021 онд 5.87 хувь байсан бол тайлант хугацаанд 6.17 хувь болж, 0.30 функтаар өсжээ. Ингэснээр хөрөнгийн үр ашигт байдал сайжирч, ашигт ажиллагаа нь нэмэгдсэн байна.

  • Corporate Gateway үйлчилгээг бий болгосноос гадна Prime, Prime Reserve кредит картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ. Мөн харилцагчдадаа хугацаатай хадгаламжийн хугацааг сонгох боломжийг бүрдүүлсэн байна.

Компанийн тайланг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ