• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

“КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС БОЛОН БОНЗ-ЫН ТАЙЛАГНАЛ, АРГАЧЛАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-11-04 09:42:58

“Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) хамтарч “Компанийн засаглалын тайлан үнэлгээ”, “Байгаль орчин, нийгэм, засаглалын болон тогтвортой байдлын тайлагнал хийх хэрэгцээ шаардлага, аргачлал, олон улсын чиг хандлага” сургалтыг 2022 оны 11-р сарын 03-ны өдөр МХБ-ийн сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

МХБ нь хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго тавин байгаль орчин, нийгэм засаглалын тайлагналын олон улсын стандартыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад МХБ-д бүртгэлтэй хувьцаат компанийн 70 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ