IPO

Индекс

35286.77

( 664.32 1.92% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 35286.77 664.32
MSE A Индекс 13785.9 29.75
MSE B Индекс 12158.82 -126.3

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-06 14:18:53

Өнөөдрийн арилжаагаар 1,330,869 ширхэг үнэт цаасыг 300,622,322 төгрөгөөр арилжааллаа

12-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-05 13:59:50

Өнөөдрийн арилжаагаар 487,798 ширхэг үнэт цаасыг 170,533,316 төгрөгөөр арилжааллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2022-12-05 12:12:53

2022 оны 11 дүгээр сарын 28-наас 2022 оны 12 дугаар сарын 03-ны хооронд өдөрт дунджаар 1,763,997,513 төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Тавигдах ерөнхий шаардлага

МХБ ТӨХК-д гишүүнээр элсэх компаниуд нь дараах шаардлагуудыг хангасан байна.

  1. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиилллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.
  2. Үйл  ажиллагаагаа  тогтвортой,  тасралтгүй  явуулах  дунд  хугацааны бизнес төлөвлөгөөтэй байх.
  3. Өөрийн хөрөнгийн хэмжээ нь Хорооноос тогтоосон хэмжээг хангаж байх “Гишүүнчлэлийн журам”-ын 2.1.3-д заасан хөрөнгийн хэмжээний гурваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр үйл ажиллагааны эрсдлээс хамгаалах сан байгуулсан байх.
  4. “Гишүүнчлэлийн журам”-ын Хавсралт  4-т  заасан  үйлчилгээний  хөлсийг  төлсөн байх
  5. Хөрөнгийн   зах   зээлд   мөрдөгдөж   буй   хууль   тогтоомжтой   бүрэн танилцсан, тэдгээр хууль тогтоомжийг мөрдөн ажиллах, харилцагчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг тус тус баталсан баталгааг гаргасан байх. 
  6. Харилцагчдын үнэт цаасны бүртгэл тооцоо, арилжаа, төлбөр тооцооны мэдээллийг түргэн, шуурхай боловсруулж гаргах програм хангамжтай байх
  7. “Гишүүнчлэлийн журам”-ын Хавсралт 3-т заасан шаардлагуудад нийцсэн ажлын байр, техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байх. 
  8. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,  зөвшөөрөл олгох, бүртгэх журамд заасан мэргэжлийн боловсон хүчний шаардлагыг хангасан байх.
  9. ”Гишүүнчлэлийн журам”-ын 2.2.2 болон 2.3.2-д заасан дотоод үйл ажиллагаандаа дагаж мөрдөх журмуудыг боловсруулсан байх.

 

Дараах тохиолдолд Биржийн гишүүнээр элсүүлэхээс татгалзана:

  1. Бичиг баримтын зөрчилтэй, худал, төөрөгдүүлсэн, алдаатай эсхүл хоорондоо зөрүүтэй  мэдээлэл агуулсан, Биржээс өргөдөлтэй холбогдуулан шаардсан мэдээллийг бүрэн ирүүлээгүй.
  2. Хорооны “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх журам”-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй.
  3. Гишүүнээс  хасагдсан  компани  нь  дахин  гишүүнээр  элсэх тухай өргөдлийг 6 сарын дотор Биржид гаргасан.
  4. Өргөдөл гаргагч гишүүнээр элсэж, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх нь түүний эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, толгой компанийн үйл ажиллагаатай харшилж, сонирхлын зөрчил үүсгэнэ гэж үзсэн.

Биржийн  Гүйцэтгэх  захирал  нь  гишүүнээр  элсүүлэхээс  татгалзсан шийдвэрийг тайлбарын хамт өргөдөл гаргагч этгээдэд бичгээр хүргүүлнэ.


Холбоо барих:

Хяналт шинжилгээний алба

Монголын хөрөнгийн бирж  ТӨХК
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: (+976)-11-310517 /5119, 5122/
Факс: (+976)-11-325170
Website: www.mse.mn
E-mail: membership@mse.mn