• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49686.43

( 99.18 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49686.43 99.18
MSE A Индекс 18159.91 -12.8
MSE B Индекс 14611.63 67.19

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-01 10:51:00

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт хамрагдаж буй зарим их сургуулиудийн багш, оюутнуудыг хүлээн авлаа.

Мэдээ мэдээлэл

"УЛААНБААТАР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-09-29 14:43:06

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар бүртгэгдсэн Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд, 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%

Бондын хугацаа: 24 сар

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04

”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, туслах андеррайтераар  "Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-иуд тус тус ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ