• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48937.02

( 197.99 0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48937.02 197.99
MSE A Индекс 18035.36 70.65
MSE B Индекс 14443.74 -192.58

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-04-30 17:35:28

Өнөөдөр (2025 оны 4 дүгээр сарын 30) Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай

04-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-30 17:03:56

Энэ өдөр нийт 3,743,859,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

04-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-29 17:41:03

Энэ өдөр нийт 14,130,147,905 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-09 15:16:59

2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 394,019,683 төгрөгийн үнийн дүн бүхий 769,279 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тавилга ХК (TVL +14.99%), Булигаар ХК (MBG +9.09%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +3.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -12.99%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.00%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -4.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,549 ширхэг нэгж эрх 2,081,618 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг бонд 400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,200,000 юань буюу 9,087,168,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 25 багц 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 24,160,000 ам.доллар буюу 83,234,099,200 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 276,250 ам.доллар буюу 951,714,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 93,669,482,901 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.66% хувиар буурч, 36,946.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,210,583,469,824 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ