• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50558.4

( 921.48 1.86% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50558.4 921.48
MSE A Индекс 19775.37 169.18
MSE B Индекс 15044.55 45.37

Мэдээ мэдээлэл

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-12-09 17:25:25

Арилжааны системд нийт 13,633,977 ширхэг буюу 10,907,181,600 /арван тэрбум есөн зуун долоон сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг худалдан авахаар нийт 992 хөрөнгө оруулагчийн 1,012 захиалга бүртгэгдсэн.

12-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-09 15:12:37

Энэ өдөр нийт 30,736,544,546 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР 

2024-12-09 12:25:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь ажлын даалгаварт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг материал ирүүлэхийг урьж байна. 

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ ХУДАЛДАГЧ КОМПАНИУДЫН ТОО НЭМЭГДЛЭЭ

2023-12-13 10:13:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний 308 удаагийн арилжаа зохион байгуулж, 12.4 сая тонн нүүрс, төмөр зэрэг бүтээгдэхүүнийг 5.8 их наяд төгрөгөөр арилжаад байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани бүтээгдэхүүнээ заавал биржээр худалдах зохицуулалттай бөгөөд одоогоор нийт 10 компани (төрийн өмчит 5, хувийн өмчит 5) МХБ-тэй гэрээ байгуулан бүтээгдэхүүн арилжиж байна.

2023 оны 12 дугаар сард “Андын илч” ХХК, “Өсөх зоос” ХХК-иуд худалдагчаар бүртгүүлж, бүтээгдэхүүн худалдах захиалга ирүүллээ.

“Андын илч” ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 15-нд гадаад худалдаа, гэрээгээр нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын нутагт орших “Хөхтий нуруу-2” хүрэн нүүрсний ордыг эзэмшдэг.  Жилд 100,000 тонн хүрэн нүүрсийг олборлож, Бичигтийн боомтоор экспортолдог.

“Өсөх зоос” ХХК нь 2008 онд Уул уурхайн олборлолт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших “Хүрэн шанд”-ын нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Жилд 3 сая тонн сул коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсийг олборлож, Шивээхүрэн боомтоор экспортолдог.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ