• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-27 17:10:14

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 657,602,016 төгрөгийн үнийн дүн бүхий 4,589,504 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Монноос ХК (MNS +14.90%), Шарын гол ХК (SHG +14.90%), Улаанбаатар БҮК ХК (BUK +14.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -15.00%), Эрдэнэт хүнс ХК (TAS -14.97%), Монгол алт ХК (ERS -12.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 49,555 ширхэг нэгж эрх 14,479,050 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 4,649 ширхэг үнэт цаас 464,249,140 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг бонд 2,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 287,632 ширхэг үнэт цаас 300,000,176 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу  12,733,044,480 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800  ам.доллар буюу 1,194,443,208 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 15,365,818,070 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.86 нэгжээр буурч, 44,636.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,724,184,082,238 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ