• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42452.39

( -538.73 -1.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42452.39 -538.73
MSE A Индекс 16528.41 0
MSE B Индекс 11952.78 0

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР ЗЭСИЙН БАЯЖМАЛ, МОЛИБДЕНИЙН БАЯЖМАЛ ХУДАЛДААЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

2024-02-28 17:02:07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2024-02-28/ уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэсийн баяжмал, молибденийн баяжмалыг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар зэсийн баяжмал, молибденийн баяжмал бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзсэн байна.

Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа ба үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тонн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тонн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна.

Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон молибденийн баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр эхний ээлжинд таван хувийг арилжих чиглэлийг тус үйлдвэрийн газарт хүргүүлсэн байна.

Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26922

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ