• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

2024-04-02 11:58:00

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2024-04-02/ "Бичил Эй Би Эс Лояалти ТЗК" ХХК-иас олон нийтэд санал болгон гаргаж буй “Бичил 3.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Бичил Эй Би Эс плас ТЗК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Гантулга, “Бичил глобус финанс” ББСБ-ын Гүйцэтгэх захирал С.Отгонбат, "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад төлөөлөл оролцлоо. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: “Бичил глобус финанс” ББСБ нь 2008 онд байгуулагдаж, шуурхай бичил зээлийн үйлчилгээг олон нийтэд санал болгон үйл ажиллагаагаа эхэлсэн бол 2011 онд анхны хөрөнгө оруулалт болох 1.0 сая ам.долларыг Австрали улсаас татаж байсан туршлагатай хамт олон. Түүнчлэн 2013 оноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч өдгөө 81.5 тэрбум төгрөгийн зээлийн багцтайгаар бичил санхүүгийн үйлчилгээг олон нийтэд хүргэж ирсэн байна.

Өнгөрсөн 2015-2016 онд СЗХ-той хамтран ажиллаж, шимтгэлийн хүүг 0% болгосны үр дүнд зээлийн хугацаа уртассан. 2017-2018 онд Эко зээлийг нэвтрүүлсэн анхны санхүүгийн байгууллага болсон. Мөн 2021 онд 10.0 тэрбум төгрөгийн хаалттай өрийн бичгийг амжилттай гаргасан бол 2022 онд Бичил Эй Би Эс Актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган 10.0 тэрбум төгрөг, 2023 онд Бичил 2.0 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж 20.0 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлсэн түүхтэй байгууллага.

Монголын хөрөнгийн бирж тус хамт олны нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий, жилийн 18.5%-ийн хүүтэй, нийт 200,000 ширхэг хүртэлх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн, 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 10:00-17:00 цагийн хооронд IPO системээр дамжуулан хүлээн авна. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна. Мөн ХБҮЦ гаргагч, энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцогч талуудад баяр хүргэж арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.  

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал: “Сүүлийн жилүүдэд хөрөнгийн бирж дээр гарч буй бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн. Тэр дундаа ААН-үүд ХБҮЦ гаргах замаар санхүүжилт татах үйл явц эрчимжиж байна. Тухайлбал сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 11 ХБҮЦ хөрөнгийн бирж дээр гарч, 144 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй 47 бүтээгдэхүүн гаргаж, 1.6 их наяд төгрөгийг татан төвлөрүүллээ.

Энэхүү дүн мэдээллээс харахад хөрөнгийн зах зээлийн улс орны эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Үүний жишээ нь 2023 онд хөрөнгийн зах зээл дээр анх удаа 20 шинэ бүтээгдэхүүн гарч, 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлд шинэ хуудсыг нээсэн үйл явдал болсон. Тэр дундаа 8 компани IPO хийж, 7 нээлттэй бонд, 4 ХБҮЦ, 1 шинэ бүтээгдэхүүн буюу Хамтын биржээр арилжаалагддаг сан гарсан нэлээд онцлог жил өнгөрлөө. 

Түүнчлэн 2024 онд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг дагалдуулж “Компанийн тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар болж байна. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компаниудын ногдол ашгийг тараах үйл ажиллагаанд нарийвчилсан зүйл заалтыг тусгаж, хөрөнгө оруулагчид хэзээ ногдол ашгийнхаа үр өгөөж хүртэхийг нарийвчилсан журам гаргана. Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас гаргагчдыг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.  

"Өлзий энд Ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр: 

Өнөөдөр 2024 оны анхны тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн, анхны ХБҮЦ-ны захиалга эхэлж байна. Энэхүү үйл явц нь хариуцлагатай, найдвартай, үйл ажиллагаагаа тууштай тогтвортой явуулдаг байгууллага хөрөнгийн зах зээлийн боломжийг ашиглан зах зээлээс хэрхэн мөнгө босгож өөрсдийн бизнесээ өргөжүүлж болдгийг "Бичил эй би эс лоялти ТЗК" ХХК-иас тодорхой харж болох үйл явц өрнөж байна. Цаашид энэ эрчээрээ улам илүү хөгжилд хүрээрэй. Бидний хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн хамт олонд талархал илэрхийлье” гэв. 

Үйл ажиллагааны төсгөлд “Бичил глобус финанс” ББСБ-ын Гүйцэтгэх захирал С.Отгонбат, "Бичил Эй Би Эс плас ТЗК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Гантулга нар арилжааг нээн цан цохиж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ