• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

2015-01-30 10:07:31
“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” Монголын хөрөнгийн биржийн Арилжааны танхимд 2015 оны 2 дугаар сарын 6-аас 7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд болно. 
Тус өдөрлөгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны компаниуд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцож, үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх болно. Үүнд:
Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
Ногдол ашгийн мэдээ
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
Үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөгөө
Брокерийн данс нээх үйлчилгээ
Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой/
Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бүртгэн авч шийдвэрлэх 
•       Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын танилцуулга



Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ