• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БИНСЭ” ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААГ ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАР

2015-02-10 08:28:02
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 70 тоот тогтоолоор Бинсэ ХК-ийн хувьцааны тоог 1,000,000 ширхэгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
 
“Компанийн тухай хууль”-ийн 38-р зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан худалдан авах эрхийг хэрэгжүүлэх үнийг компанийн ТУЗ-өөс 1,000 төгрөг байхаар тогтоосон байна.
 
Иймд “Бинсэ”ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн уг эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн харилцдаг брокер дилерийн компаниар дамжуулан 2015 оны 03 сарын 18-ны өдрийн дотор хүсэлтээ компанид гаргана уу.
 
Хувьцаа эзэмшигчдийн тэргүүн ээлжинд авах эрхээ хэрэгжүүлээгүй үлдсэн үнэт цааснаас 200,000 ширхгийг зээлийн төлбөрт өрийг хувьцаагаар сольж эзэмшүүлэх, 300,000 ширхгийг хаалттай хүрээнд санал болгон арилжих ба үлдсэн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаа нь Монголын хөрөнгийн биржээр нээлттэй явагдана.

ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ:                                                   “БИНСЭ” ХК
НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОО:                                 1,268,320 ширхэг
НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ТОО:                             1,000,000
НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬ:                                              44%
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ҮНЭ:                        1,000 төгрөг
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ЭРХТЭЙ
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРТГЭЛИЙН ӨДӨР:               2014.10.21
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ХУВЬЦААНЫ ТОО:    Нэмж гаргаж буй хувьцаанаас өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн авна.

ТЭРГҮҮНЭ ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ОГНОО:                 2015.03.18 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.binse.mn болон доорхи утсаар авна уу.

88015051, 94081189, 344047

 

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ