• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43862.38

( 533.61 1.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43862.38 533.61
MSE A Индекс 17064.65 75.97
MSE B Индекс 12116.85 -4.39

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

“ИТГЭМЖЛЭГДСЭН ДИЛЕР” ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛНА

2015-02-11 16:49:21
Монголын Хөрөнгийн биржээс 2015 оны 2 дугаар сарын 16-наас эхлэн олон улсын хөрөнгийн зах зээлийн стандарт дэд бүтэц болох “Market Makers” буюу “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог нэвтрүүлэхээр болж, өөрийн гишүүн нэр бүхий үнэт цаасны компаниудад 2015 оны  2 дугаар сарын 12-ны өдийн 12 цагт батламж гардуулж, гэрээнд гарын үсэг зурна. 

“Итгэмжлэгдсэн дилер” үнэт цаасны компаниуд нь Монголын хөрөнгийн биржийн арилжааны өдөр бүр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн худалдах, худалдан авах үнийн саналыг давхар гаргах бөгөөд энэ нь үнэт цаасны арилжааг идэвхжүүлж, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч нь хүссэн өдрөө Засгийн газрын үнэт цаас худалдан авах эсвэл эргүүлэн зарах боломжийг бүрдүүлэх юм.
 
Маркетинг, мэдээлэл олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ