• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42805.97

( 63.23 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42805.97 63.23
MSE A Индекс 16704.78 41.47
MSE B Индекс 12067.6 -12.14

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-05-22 17:36:26

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-22 17:25:39

Энэ өдөр нийт 142,405,743,989 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2024-05-22 17:23:22

"Эм Жи Эл Акуа" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 174 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 87,555,616 ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 21-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БА ЭРХ” СЭДВЭЭР ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

2015-03-26 09:18:06
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци/IFC/ хамтран “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх” сэдвээр онол практикийн бага хурлыг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09.30-13.00 цагийн хооронд Blue sky зочид буудлын 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
 
Энэхүү арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “ҮЦТТТХТ” ТӨХХК, МҮЦАЭХ, хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниуд болон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, биржийн бүртгэлийн шаардлага, үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж, улмаар хэлэлцүүлэг өрнөх юм.
 
Уг арга хэмжээний хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ