• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42991.12

( 88.76 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42991.12 88.76
MSE A Индекс 16598.9 55.75
MSE B Индекс 12008.65 48.13

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-10 17:12:41

Энэ өдөр нийт 78,486,350,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-09 16:59:03

Энэ өдөр нийт 23,324,246,075 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-05-09 16:41:51

Нэгж хувьцаанд ногдох хэмжээг 30,600 төгрөгөөр тооцож 2,000,077,200 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ 4 ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИЙН ГИШҮҮНИЙ ЭРХИЙГ ЦУЦАЛЖ, БИРЖИЙН ГИШҮҮНЭЭС ХАСЛАА

2015-09-03 09:30:04
Монгол улсын Копанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 212, 280, 283, 332 дугаар тогтоолууд, "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3,17, Гишүүнчлэлийн журмын 8 дугаар зүйлийн 8.1.5.2 дахь заалтууд, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс ирүүлсэн санал зэргийг тус тус үндэслэн"Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2015/10 тоот тогтоолоор доорх нэр бүхий 4 үнэт цаасны компаниудын гишүүний эрхийг цуцалж, Монголын хөрөнгийн биржийн гишүүнээс хаслаа.
1. "АБЖЯ" ХХК
2. "Глобал-Ассет ҮЦК" ХХК
3. "Түшигтраст" ХХК
4. "Юнайтэд секьюритс ҮЦК" ХХК 
Мөн үнэт цаасны компаниудын брокер, дилерийн эрхийг цуцлах тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр гарахаас өмнө тухайн компанитай авлага, өглөгийн тооцоог дуусгаж байх талаар тогтоолд туссан байна.
 
Энд дарж тогтоолтой танилцана уу.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ