УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчид нь “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 5.7, 5.8,5.9 дэх заалтад тус тус заасны дагуу арилжаа бүрийн дараа дэнчинг буцаах эсхүл дараагийн арилжаанд оролцох зорилгоор Биржийн дансанд үлдээх хүсэлтээ Comex арилжааны системийн Дэнчин хэсгийн Дэнчин зарлагын хүсэлт хэсэгт цахимаар ирүүлж байхыг мэдэгдье.
Дэнчин зарлагын хүсэлт ирүүлээгүй тохиолдолд дэнчингийн үлдэгдлийг харилцагч дараагийн арилжаанд оролцохоор үлдээсэнд тооцно.
Санал, хүсэлт, тодруулах зүйлсийг Comex системийн Санал хүсэлт хэсэгт болон биржийн төлбөр тооцооны settlement@mse.mn цахим шууданд ирүүлнэ үү.
| Индекс | Нэгж | Өөрчлөлт |
|---|---|---|
| Top 20 Индекс | 51226.52 | 228.37 |
| MSE A Индекс | 19462.97 | 78.54 |
| MSE B Индекс | 14496.29 | 182.22 |
Энэ өдөр нийт 90,603,815,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Засгийн газрын дотоодын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэллээ.
Монголын хөрөнгийн биржийн арилжаа, хяналтын системийн программ хангамжийн шинэчлэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагааны шинэ системийг хийж гүйцэтгэх тендерийн мэдээлэлтэй танилцана уу.
02-р сарын 13-ны өдрийн цахим арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц буюу 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.
02-р сарын 09-ний өдрийн цахим арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц буюу 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 1 багц буюу 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 багц буюу 320,000 тонн 1/3 коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.
02-р сарын 08-ны өдрийн цахим арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц буюу 3,150 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр, мөн тус компанийн 1 багц буюу 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмалын арилжааг зохион байгууллаа.
02-р сарын 07-ны өдрийн цахим арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц буюу 3,150 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр, мөн тус компанийн 1 багц буюу 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмалын арилжааг зохион байгууллаа.
02-р сарын 06-ны өдрийн цахим арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц буюу 3,150 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдрийн арилжааг зохион байгууллаа.
02-р сарын 05-ны өдрийн цахим арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц буюу 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс, мөн тус компанийн 3 багц буюу 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.