УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчид нь “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 5.7, 5.8,5.9 дэх заалтад тус тус заасны дагуу арилжаа бүрийн дараа дэнчинг буцаах эсхүл дараагийн арилжаанд оролцох зорилгоор Биржийн дансанд үлдээх хүсэлтээ Comex арилжааны системийн Дэнчин хэсгийн Дэнчин зарлагын хүсэлт хэсэгт цахимаар ирүүлж байхыг мэдэгдье.
Дэнчин зарлагын хүсэлт ирүүлээгүй тохиолдолд дэнчингийн үлдэгдлийг харилцагч дараагийн арилжаанд оролцохоор үлдээсэнд тооцно.
Санал, хүсэлт, тодруулах зүйлсийг Comex системийн Санал хүсэлт хэсэгт болон биржийн төлбөр тооцооны settlement@mse.mn цахим шууданд ирүүлнэ үү.
Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48880.29 | 51.07 |
MSE A Индекс | 18857.07 | -21.13 |
MSE B Индекс | 14583.29 | 118.82 |
Энэхүү журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ.
12-р сарын 22-ны өдрийн цахим арилжаагаар "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 1 багц буюу 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал мөн тус компанийн 2 багц буюу 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 175 багц буюу 1,120,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.
12-р сарын 21-ний өдрийн цахим арилжаагаар "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 7 багц буюу 22,050 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал мөн тус компанийн 2 багц буюу 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 25 багц буюу 160,000 тонн эрчим хүчний нүүрсний арилжааг зохион байгууллаа.
12-р сарын 20-ны өдрийн цахим арилжаагаар "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.
12-р сарын 19-ний өдрийн цахим арилжаагаар "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, “Андын илч” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрсний арилжааг зохион байгууллаа.
12-р сарын 18-ны өдрийн цахим арилжаагаар "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, мөн тус компанийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.
12-р сарын 15-ны өдрийн цахим арилжаагаар "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц буюу 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр, “Тавантолгой” ХК-ийн 98 багц буюу 627,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.