• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49029.74

( -25.08 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49029.74 -25.08
MSE A Индекс 17997.21 -17.8
MSE B Индекс 14405.42 -71.57

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД БРОКЕР ДИЛЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ НЭР БҮХИЙ 13 КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2014-09-23 17:03:50
Үнэт цасны зах зээлийн тухай хууль болон СЗХ-ны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-н нөхцөл шаардлагыг хангаагүй доорх компаниудын үнэт цаасны зах зээлд брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, Хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар тус тус 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн билээ. 
 
Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул СЗХ-ны 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар дараах нэр бүхий компаниудыг үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ болгосныг үүгээр мэдэгдэж байна. 
 
1.     “Юу Би Би Ди” ХХК
2.     “Өү Си Би” ХХК
3.     “Марс капитал” ХХК
4.     “Орчлон оюу” ХХК
5.     “Трейшурь капитал” ХХК
6.     “Гэгээн секюритиз” ХХК
7.     “Глобаль траст секьюритис” ХХК
8.     “Зууны гарц секьюритиес” ХХК
9.     “Соёмбо инвестмент” ХХК
10.   “Скайхан капитал” ХХК
11.   “Чоно капитал” ХХК
12.   “Очир-Эрдэнэ инвест” ХХК
13.   “Грийт секьюритис” ХХК
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ