• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИЙН АНХААРАЛД

2014-10-06 10:54:00
Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам”-ын дагуу Биржийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн аттестатчилах шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулна. Уг шалгалтыг Үнэт цаасны зах зээлд мөрдөж буй хууль, тогтоомж, МХБ-ээс батлан гаргасан журам, заавар, ёс зүйн болон үнэт цаасны зах зээлийн талаарх үндсэн ойлголтын хүрээнд асуултыг  боловсруулж тестийн хэлбэрээр авна.
Дээрх журмын дагуу Арилжаанд орох эрх олгох, аттестатчилах дараагийн шалгалтыг ирэх оны 1 дүгээр сард зохион байгуулах тул 2014 онд эрхийн хугацаа нь дуусч байгаа мэргэжилтнүүд зарлагдаж буй энэхүү шалгалтанд хамрагдах шаардлагатай юм.
Иймд МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхээ сунгуулах хүсэлтэй албан тушаалтан, мэргэжилтнүүд шалгалтын бэлтгэл хангаж ажиллахыг хүсье! 
Монголын хөрөнгийн биржийн зүгээс шалгалтыг зохион байгуулах, шалгалтанд бүртгэх, шалгалт авах хугацаа, даалгаврын сантай холбоотой бусад мэдээллийг тухай бүр мэдээллэх болно.
Арилжаанд оролцох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан мэргэжилтнүүдийн жагсаалтыг энд дарж  үзнэ үү.

Бүртгэлийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ