• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-18 14:28:39

2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274,596,109 төгрөгийн үнийн дүн бүхий 847,487 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +6.36%), Багануур ХК (BAN +4.98%), Үндэсний хувьчлалын сан (XOC +4.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -12.91%), Баянгол зочид буудал ХК (BNG -8.57%), Дархан нэхий ХК (NEH -6.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

       -Хөрөнгө оруулалтын сангийн 31,074 ширхэг нэгж эрх 13,176,078 төгрөгөөр,

       -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1,733,000 төгрөгөөр,

  -"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц /12,800 тонн/ баяжуулсан сул коксжих нүүрс 10,368,000 юань буюу 5,125,420,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

       Энэ өдөр нийт 5,414,916,987 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.73% хувиар өсч, 36193.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,506,590,968 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ