• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51719.66

( 245.9 0.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51719.66 245.9
MSE A Индекс 19708.35 72.62
MSE B Индекс 14688.04 -67.92

Мэдээ мэдээлэл

Д.МӨНХБАТЫГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

2025-12-10 11:02:28

Нээлттэй сонгон шалгаруулалтаар Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо.

12-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-09 16:51:43

Энэ өдөр нийт 13,841,323,869 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-08 15:48:49

Энэ өдөр нийт 44,777,907,114 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-11 17:48:13

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа 08 дугаар сарын 11-ний өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Онцлох үйл явдал:

  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 16,8%, хөрвөх чадварын харьцаа 42,6%, активын өгөөж 3,5%, өөрийн хөрөнгийн өгөөж 32,7%, чанаргүй зээлийн харьцаа 5.2%, зээл депозитын харьцаа 67,7%-д тус тус хүрч, 2023 оны эхний хагас жилд 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

  • Харилцагчид суурилсан 11 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, 6 төрлийн аян, урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж, харилцагчдын тоо оны эцсээс өсч, цахим сувгийн идэвхтэй хэрэглээ 52%-д хүрсэн. Банк доторх гүйлгээний хураамжийг 50% бууруулсан.

  • “Чанаргүй активыг бууруулах стратеги 2023-2027”, “Банкыг тогтворжуулах төлөвлөгөө” боловсруулан, гүйцэтгэлийг хянаж, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх зорилгоор Базел стандартын Бүлэг-2-ын аргачлалуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Системийн бэлэн байдлыг 99.9% хангаж, онлайн зээл олголтын тоо 2 дахин нэмэгдэн, эхний хагас жилд давхардсан тоогоор 1.4 сая олголт хийгдсэн. Нийт зээлийн багцын 21.4%-ийг онлайн зээл эзэлж байна.

  • ХААН Банк 2023 оны 4-р сард нээлттэй хувьцаат компани болж, 6-р сарын 24-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулав. Банкны ажилтнуудад зориулсан хайбрид оффис, смарт оффис төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

  • ХААН Банк 2023 онд 60 сая ам.долларын анхны ногоон бондыг олон улсын зах зээлд гаргасан ба 2023 оны 6-р сард 30 сая ам.долларын дотоодын ногоон бондын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан.

  • “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 13 дахь жилдээ шалгарсан.

  • “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн.

  • ЕСБХБ-наас зээлийн эрсдэлийг хуваалцах хөтөлбөрийн хэмжээг 20 сая ам.доллар болгон нэмэгдүүлэв.

  • “Шилдэг ТоС байгууллага”-аар 2 дахь жилдээ шалгарсан.

  • Олон улсын стандартын ISO 9001:2015, ISO 10002:2018 гэрчилгээ авсан.

  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-нааaс 20 сая ам.долларын санхүүжилт татсан.

  • БНСУ-ын Шинхан банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

 

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ