• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-16 17:09:26

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 264,201,727 төгрөгийн үнийн дүн бүхий 655,358 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрээнцав ХК (ECV +15.00%), Глобал монголиа холдингс ХК (HML +15.00%), Ачит алкабы ХК (NOG +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Би ди сек ХК (BDS -12.75%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -9.84%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -6.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 56,404 ширхэг нэгж эрх 14,268,815 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 9,988,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,192,000 юань буюу 3,871,293,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 582,000 ам.доллар буюу 2,009,692,560 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 503,200 ам.доллар буюу 1,737,589,856 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,907,034,398 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.76% хувиар буурч, 34,677.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,244,198,232,909 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ