• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49423.9

( -178.38 -0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49423.9 -178.38
MSE A Индекс 18132.08 -18.86
MSE B Индекс 14420.92 -139.72

Мэдээ мэдээлэл

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА

2025-07-29 17:38:37

Арга хэмжээний шууд дамжуулалтыг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас эхлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн сургалт мэдээллийн төвд болох бөгөөд албан ёсны фэйсбүүк хаягаар  https://www.facebook.com/mongolianstockexchange хүлээн авах боломжтой.

07-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-29 15:43:52

Энэ өдөр нийт 297,669,301,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

07-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-28 16:56:27

Энэ өдөр нийт 34,372,583,915 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-16 15:23:58

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 710,560,569 төгрөгийн үнийн дүн бүхий 1,008,777 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тавилга ХК (TVL 14.95%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +11.39%), Монгол савхи ХК (UYN +9.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрчим Баян Өлгий ХК (BOE -14.91%) Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -7.15%), Махимпекс ХК (MMX -5.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,729 ширхэг нэгж эрх 3,745,693 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,200,000 юань буюу 9,126,528,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 275,550 ам.доллар буюу 948,310,836 төгрөгөөр, 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 25 багц 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс  22,400,000 ам.доллар буюу 77,090,048,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт: 87,879,193,098 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.3 хувиар буурч, 36,822.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,149,782,781,665 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ