• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ӨНДӨРХААН" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2023-12-06 17:30:39

"Ард санхүүгийн нэгдэл" ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны №38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн "Өндөрхаан" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хамтран худалдан авах тендер саналыг гаргасан байна. 

Санал болгож буй үнэ:                                                                10,660 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:      32,451 ширхэг 

Худалдан авах тоо ширхэг:                                                         49,900 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:                  2023 оны 11 сарын 24-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:                2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр :            2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр, 17 давхар

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Утас: 77078080 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ