• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"ХАС БАНК" ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

2023-12-15 15:01:35

"Хас Банк" ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн R-2023-84 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахгүйгээр эчнээ санал хураалт хэлбэрээр явуулахаар боллоо. 

Хурлын материалтай танилцах газар:  2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн банкны цахим хуудсанд (www.xacbank.mn) болон ажлын өдрүүдэд өөрт ойр үнэт цаасны брокер, дилерийн компаниудад 10:00-17:00 цагийн хооронд хандаж хурлын материалтай танилцах боломжтой.

Эчнээ санал хураалтын үргэлжлэх хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр.

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудлууд:

      1. "Хас Банк" ХК-ийн Ногдол ашгийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлах тухай

      2. "Хас Банк" ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашиг зарлан хуваарилах тухай

Холбоо барих:

Утас:+(976)-8508-1888

Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд

Эчнээ санал хураалт зохион байгуулах комисс

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ